Thursday, May 5, 2016

Ботокс гэж юу вэ?

 

Ботокс гэж юу вэ?


    Зарим хүмүүс Ботокс эмчилгээний талаар олон ташаа мэдээлэл, ойлголттой байдаг. Иймээс өнөөдөр та бүхэндээ Ботоксны талаар товч мэдээлэл оруулахыг хүслээ. 
  Ботокс нь 1895 онд Бельгийн профессор бактерлогч Эмиль Ван Эрменгем Clostridium botulinum бактераас анх гаргаж авсан булчингийн мэдрэлийн эсэд хориг  үүсгэдэг  уураг /botulinum toxin - nuerotoxic protein/ юм.      
Bacteria Costridium Botulinum

Энэхүү бактер нь олон төрлийн мэдрэлийн эсийн хор байдаг ба одоогоор судлагдсан нь Ботолинум токсин A, B C, D, E, F, G, H юм. Ботолинум токсин A, B, E хүний мэдрэлийн эсийн хор гэж үздэг ба бусад төрлүүд нь амьтных байдаг. Гоо сайхны практикт Ботолинум токсин А төрлийг хэрэглэдэг. Ботолинум токсин нь булчингийн мэдрэлийн эсийн төгсгөлд хориг үүсгэн тодорхой хугацаанд тухайн булчинг сааталд оруулж бучлинг агших чадваргүй болгодог.

Иймээс ботоксийг өнөө үед мэс  заслын бус аргаар хөгширөлтийн эсрэг, үрчлээ тэнийлгэх, үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гоо сайхны практикт мөн эмчилгээний зорилгоор өргөн хэрэглэж байна. 

  Гоо сайхан: 
Хүний нүүрний булчингууд агшисанаар тухайн агшисан булчинг хучисан арьс хунирч үрчийдэг. Ботокс эмчилгээг хийснээр тухайн булчин суларч арьс тэнийж үрлчээ арилдаг.

  • Духны үрлээ / forehead wrinkle /
  • Нүд тойрсон үрчлээ / crown's feet /
  • Хөмсөг өргөх / eyebrow lift /
  • Хамрын үрчлээ / bunny nose line /
  • Цохны үрчлээ / glabellar line /                                                                                                   
  • Уруулын үрчлээ / vertical lip line /                                                               
  • Завжний үрчлээ / marionette line /                                  
  • Эрүүний үрчлээ / Pepple chin /
  • Хүзүүний үрчлээ /  vertical neck line /
  • Эрүү нарийсгах / V-Line jaw /
  • Шилбэ нарийсгах / calves reduction /
                                         

                                


  Эмчилгээнд:

  • Мигрень / migraine /
  • Суга болон алганы хэт хөлрлөлт / axillary and palm hyperhydrosis /
  • Гилжгий хүзүү / cervical dystonia /
  • Эрүүний зажилуурын булчингийн хэт томрол / masseter muscle reduction / гэх мэт маш олон өвчний үед эмчилгээний зорилгоор ашигладаг.




  Гаж нөлөө: 

Хэрэв та нарийн мэрэгжлийн туршилгатай эмчийг сонгон үйлчлүүлсэн бол гаж нөлөө багатай ба харшил үүсгэх нь бага байдаг. Шаардлагатай тохиолдолд харшилын сорил тавьж болно. Хэсэг хугацаанд дараах шинж тэмдэгүүд илэрч болно. Үүнд:
  • Улайлт
  • Хөхрөлт
  • Хавдах
  • Толгой өвдөх
  • Нүд хуурайших эсвэл нулимс ихээр гоожих
  • Шүлс ихээр гарах
  • Ам чилэх 
Эдгээр шинж тэмдэг нь 6-7 хоног зарим нь 14-30 хоног илрээд арилдаг байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд их байсан бол сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүд ч мөн ихээр үйлчллүүлж байна
   Ботокс эмчилгээг 18-65 насны хүмүүс хийлгэх нь тохиромжтой.  Нас ахих тусам арьс ихээр унжисан байдаг тул үр дүн багатай байдаг. Ботоксыг гүн үүссэн үрлээсэнд арьсны филлэр эмчилгээтэй хослуулвал илүү үр дүнтэй. 
                                   
  Хугацаа:
Эмчилгээг хийлгэснээс хойш 3-21 хоногт бүрэн үр дүнгээ үзүүлдэг ба тухайн хүний биеийн онцлог, бодисын солилцоо мөн ботоксны чанараас хамаарч үйлчлэх хугацаа харилцан адилгүй байдаг. Дунджаар 4-6 сар үйлчилдэг байна. Ботоксыг жирэмсэн болон ботоксд харшилтай хүмүүсд хийхийг хориглоно.

  Анхаарах зүйл: 
Та ботоксыг үрчлээ үүсэхээс өмнө хийлгэвэл илүү үр дүнтэй бөгөөд урьдчилан сэргийлэх зорилгоор нүүрний буруу рефлексийг / хөмсөг байнга зангидах, хамраараа инээх, нүдээ үрчийлгэж инээх, духаа өргөж ярих зэрэг/  больж ботоксыг тогтмол хийлгэх шаардлагагүй болно. Ингэснээр гоо сайханандаа анхаараад зогсохгүй санхүүд ч хэмнэлттэй. 


 Та хурдан. үр дүнтэй аюулгүй, мэс заслын бус аргаар наснаасаа залуу харагдахыг хүсвэл ботокс эмчилгээг сонгоорой.


                                      

                                



Анхааран уншисан та бүхэндээ баярлалаа ^ ^

Дараа илүү сайхан мэдээллээр дахин уузцацгаая

Илүү дэлгэрэнгүй зөвөлгөө авахыг хүсвэл UBH Center- ийн 4 давхар 407 тоот "Plastic surgery and dental implant center"
Холбоо барих утас: 70007103
99096769



Sunday, October 11, 2015

Хялбархан аргаар цасан цагаахан, залуу сайхан арьстай болмоор байна уу?

 Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье ^ ^

  Өнөө үед бид залуу наснаасаа эхлэн арьсаа арчилахгүй бол амархан өнгөө алдаж, нөсөө толбо үүсэн хурдацтайгаар арьс үрчийж унжидаг. Учир нь бидний идэж буй хоол хүнс, агаарын бохирдол мөн стресс гэх мэт маш олон зүйлүүд   ихээр нөлөөлдөг байна.
 Тэгвэл өнөөдөр та бүхэнд танилцуулах гэж байгаа бүтээгдэрүүн бол Өмнөд Солонгосын оддын сайхан арьсны нууц Cinderella Inj. юм. 
  

    
     Cinderella Inj. гэж юу вэ?
Cinderella Inj. нь 'baby face injection' буюу хуухэд шиг арьстай болгох тариа гэж нэрлэдэг бөгөөд үндсэн найрлагандаа  альфа липойкийн хучилийг агуулдаг байна. Мөн
найрлагандаа glutathione, витамин С, Е, коэнзим Q зэргийг агуулсан гурвалсан тариа юм.



Альфа липойкийн хүчил гэж юу вэ?
Альфа липойкийн хүчил нь өөхөн хүчил бөгөөд багахан тун нь ч хүний биед энерги үүсгэдэг хамгийн чухал нэгдэл юм. Мөн витамин С, Е- ээс 400 дахин илүү антиоксидантыг агуулдаг байна. Энэ нь арьсыг маш үр дүнтэй цайруулах, толигор болгох үйлчилгээтэйгээс гадна энерги зарцуулалтыг зохицуулж, хоолны дуршилыг бууруулахад нөлөөлдөг. биеийн жинг бууруулж, glutathione үүсэлтийн ихэсгэдэг үюучираас glutathione -тай хавсаран хэрэглэж илүү үр дүнтэй болгодог. 



Glutathione гэж юу вэ?
Glutathione нь хүний биеийн хамгийн шилдэг антиоксидант гэж үздэг. Үндсэндээ хүний биеийн бүхий л эсэнд агуулагддаг - гурван амино хүчил, глицин, глутамины холимогоос бүрдсэн антиоксидант юм. Элгэнд  өндөр концентрацитай глутамин агуудагддаг бөгөөд биеийг хоргүйжүүлэх үүрэгтэй.

Энэ тариаг хийлгэснээр ямар үр дүнд хүрэх вэ?
Юуны түрүүнд та бүхэн найрлага болоод найрлаган дахь нэгдлүүд  ямар үүрэгтэй болохыг мэдэж авсан. Харин үр дүнд:



 Арьс:
  • Эрчимтэй цайруулна
  • Сэвх толбо, хацрын улаан, хөгшрөлтийн толбоны эсрэг
  • Арьсыг толигор зөөлөн, булбрай болгоно
  • Арьсыг чангалж залуужуулна
  • Хөгшрөлтийн эсрэг
  • Батга, нүхжилтийн эсрэг
  • Үрчлээний эсрэг
Биед:
  • Дархлаа сайжруулна
  • Эд эсийг нөхөн сэргээнэ
  • Бодисын солилцоог сайжруулна
  • Нойргүйдэл арилгана
  • Цусны эргэлт сайжруулна
  • Элгийг хоргүйжүүлнэ
  • Элэгний өөх хайлуулна
  • Таргалалтын эсрэг
  • Жин бууруулна
  • Хоолны дуршил бууруулна
  • Биеээс хүнд металлыг хоргүйжүүлэх нөлөөтэй
  • Коллагены нийлэгжилтийг ихэсгэнэ  
  • Зүрх судас болон чихрийн шижин өвчинөөс урьдчилан сэргийлнэ
  • Ядаргаа тайлна зэрэг маш олон нөлөө үзүүлдэг   Cinderella Inj. хийлгэхэд
Тариаг хийлгэхэд 30 мин л шаардлагатай. Хийлгэсний дараа шууд ажиллаа хийх боломжтой. хоолны дэглэм болон фитнесс, дасгалтай хослуулбал илүү үр дүнтэй. Тариаг дуслаар хийнэ. 

Эрсдэл?
Зарим тохиолдолд дотор муухайрах, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэж болно. Энэ тариаг хийлгэснээр витамин В1 бага хэмжээгээр шимэгддэг учир витамин В1 нэмэлтээр ууж болно. Гаж нөлөө одоохондоо илрээгүй байгаа ч маш ховор тохиолддог болно. 

Эсрэг заалт
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
Сүү болон сульфатны аллергитай хүмүүс
Эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс
Химийн эмчилгээ хийлгэж буй хүмүүс
Архаг бөөрний дутагдал болон элэгний хатууралтай хүмүүс
Астматай хүмүүс хийлгэхийг хориглоно.

Хугацаа
Тариаг дуслаар судсаар хийнэ. 1 удаагын дусал тариа 20-30мин болно. 1 курс нь 2 сар байдаг ба 4 долоо хоногт 10 удаа хийгдэж дуусна. Үр дүн 2 дахь эмчилгээнээс мэдэгдэнэ.





Синделла тариа нь Өмнөд солонгос төдийгүй дэлхий даяар алдаршсан, одуудын дунд нэр хүндтэй бүтээгдэхүүн юм. Та бүхэн хялбархан зөв, эрүүл аргаар залуужин, ҮНСГЭЛЖИН шиг цагаан толигор арьстай болохыг хүсвэл Cinderella Inj. -ийг сонгоорой.





Анхааран уншисан та бүхэндээ баярлалаа ^ ^
Дараа илүү сайхан мэдээллээр дахин уузцацгаая
Илүү дэлгэрэнгүй зөвөлгөө авахыг хүсвэл UBH Center- ийн 4 давхар 407 тоот "Plastic surgery and dental implant center"
Холбоо барих утас: 70007103
99096769