Ботокс гэж юу вэ?
Зарим хүмүүс Ботокс эмчилгээний талаар олон ташаа мэдээлэл, ойлголттой байдаг. Иймээс өнөөдөр та бүхэндээ Ботоксны талаар товч мэдээлэл оруулахыг хүслээ.
Ботокс нь 1895 онд Бельгийн профессор бактерлогч Эмиль Ван Эрменгем Clostridium botulinum бактераас анх гаргаж авсан булчингийн мэдрэлийн эсэд хориг үүсгэдэг уураг /botulinum toxin - nuerotoxic protein/ юм.
Эмчилгээнд:
Гаж нөлөө:
Хэрэв та нарийн мэрэгжлийн туршилгатай эмчийг сонгон үйлчлүүлсэн бол гаж нөлөө багатай ба харшил үүсгэх нь бага байдаг. Шаардлагатай тохиолдолд харшилын сорил тавьж болно. Хэсэг хугацаанд дараах шинж тэмдэгүүд илэрч болно. Үүнд:
Bacteria Costridium Botulinum |
Энэхүү бактер нь олон төрлийн мэдрэлийн эсийн хор байдаг ба одоогоор судлагдсан нь Ботолинум токсин A, B C, D, E, F, G, H юм. Ботолинум токсин A, B, E хүний мэдрэлийн эсийн хор гэж үздэг ба бусад төрлүүд нь амьтных байдаг. Гоо сайхны практикт Ботолинум токсин А төрлийг хэрэглэдэг. Ботолинум токсин нь булчингийн мэдрэлийн эсийн төгсгөлд хориг үүсгэн тодорхой хугацаанд тухайн булчинг сааталд оруулж бучлинг агших чадваргүй болгодог.
Иймээс ботоксийг өнөө үед мэс заслын бус аргаар хөгширөлтийн эсрэг, үрчлээ тэнийлгэх, үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гоо сайхны практикт мөн эмчилгээний зорилгоор өргөн хэрэглэж байна.
Гоо сайхан:
Хүний нүүрний булчингууд агшисанаар тухайн агшисан булчинг хучисан арьс хунирч үрчийдэг. Ботокс эмчилгээг хийснээр тухайн булчин суларч арьс тэнийж үрлчээ арилдаг.
- Духны үрлээ / forehead wrinkle /
- Нүд тойрсон үрчлээ / crown's feet /
- Хөмсөг өргөх / eyebrow lift /
- Хамрын үрчлээ / bunny nose line /
- Цохны үрчлээ / glabellar line /
- Уруулын үрчлээ / vertical lip line /
- Завжний үрчлээ / marionette line /
- Эрүүний үрчлээ / Pepple chin /
- Хүзүүний үрчлээ / vertical neck line /
- Эрүү нарийсгах / V-Line jaw /
- Шилбэ нарийсгах / calves reduction /
Эмчилгээнд:
- Мигрень / migraine /
- Суга болон алганы хэт хөлрлөлт / axillary and palm hyperhydrosis /
- Гилжгий хүзүү / cervical dystonia /
- Эрүүний зажилуурын булчингийн хэт томрол / masseter muscle reduction / гэх мэт маш олон өвчний үед эмчилгээний зорилгоор ашигладаг.
Гаж нөлөө:
Хэрэв та нарийн мэрэгжлийн туршилгатай эмчийг сонгон үйлчлүүлсэн бол гаж нөлөө багатай ба харшил үүсгэх нь бага байдаг. Шаардлагатай тохиолдолд харшилын сорил тавьж болно. Хэсэг хугацаанд дараах шинж тэмдэгүүд илэрч болно. Үүнд:
- Улайлт
- Хөхрөлт
- Хавдах
- Толгой өвдөх
- Нүд хуурайших эсвэл нулимс ихээр гоожих
- Шүлс ихээр гарах
- Ам чилэх
Эдгээр шинж тэмдэг нь 6-7 хоног зарим нь 14-30 хоног илрээд арилдаг байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд их байсан бол сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүд ч мөн ихээр үйлчллүүлж байна
Ботокс эмчилгээг 18-65 насны хүмүүс хийлгэх нь тохиромжтой. Нас ахих тусам арьс ихээр унжисан байдаг тул үр дүн багатай байдаг. Ботоксыг гүн үүссэн үрлээсэнд арьсны филлэр эмчилгээтэй хослуулвал илүү үр дүнтэй.
Хугацаа:
Эмчилгээг хийлгэснээс хойш 3-21 хоногт бүрэн үр дүнгээ үзүүлдэг ба тухайн хүний биеийн онцлог, бодисын солилцоо мөн ботоксны чанараас хамаарч үйлчлэх хугацаа харилцан адилгүй байдаг. Дунджаар 4-6 сар үйлчилдэг байна. Ботоксыг жирэмсэн болон ботоксд харшилтай хүмүүсд хийхийг хориглоно.
Анхаарах зүйл:
Та ботоксыг үрчлээ үүсэхээс өмнө хийлгэвэл илүү үр дүнтэй бөгөөд урьдчилан сэргийлэх зорилгоор нүүрний буруу рефлексийг / хөмсөг байнга зангидах, хамраараа инээх, нүдээ үрчийлгэж инээх, духаа өргөж ярих зэрэг/ больж ботоксыг тогтмол хийлгэх шаардлагагүй болно. Ингэснээр гоо сайханандаа анхаараад зогсохгүй санхүүд ч хэмнэлттэй.
Та хурдан. үр дүнтэй аюулгүй, мэс заслын бус аргаар наснаасаа залуу харагдахыг хүсвэл ботокс эмчилгээг сонгоорой.
Анхааран уншисан та бүхэндээ баярлалаа ^ ^
Дараа илүү сайхан мэдээллээр дахин уузцацгаая
Илүү дэлгэрэнгүй зөвөлгөө авахыг хүсвэл UBH Center- ийн 4 давхар 407 тоот "Plastic surgery and dental implant center"
Холбоо барих утас: 70007103
99096769